МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Үндэсний спортын VIII наадам хүй долоо худагт 2026 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 08 дугаар сарын 03 хүртэл амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд үндэсний спортын 12 төрөлд Хан-Уул дүүргээс 86 тамирчин амжилттай оролцлоо.
Баг тамирчдын амжилтаас:
Уламжлалт сурын багийн харваа төрөлд-Б.Хүрэлбаатар ахлагчтай баг тамирчид “Тэргүүн байр”
Морьт харвааны төрөлд- А.Хонгорзул “Дэд байр”, “Гутгаар байр”
Ширээний шагай багийн төрөлд- Д.Оюунчулуун ахлагчтай баг тамирчид “Гутгаар байр”
Уламжлалт сурын холч харваа эмэгтэй төрөлд- Б.Отгонжаргал “Дэд байр”
Уламжлалт сурын холч харваа эрэгтэй төрөлд- С.Батмөнх “Гутгаар байр” тус тус эзэллээ.
Наадамд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

No photo description available.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.