ХАН-УУЛ ДҮҮРЭГ, МУСАШИМҮРАЯМА ХОТЫН СУРАГЧДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хан-Уул дүүрэг, Япон Улсын Мусашимүраяма хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 5, 6 дугаар ангийн япон хэл судалдаг 10 сурагч оролцож, япон сурагчидтай танилцан өөрсдийн сонирхол, хүсэл мөрөөдлийн талаар харилцан яриа өрнүүлж, уламжлалт “Шагай таалцах” наадгайгаар наадан хоёр орны соёлын талаар мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр талууд боловсрол, соёлын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх боломжит ажлын талаар санал солилцов.

No photo description available.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.