Б.Энхбаяр: Бодь интернэйшнл компанитай байгуулсан 8 офтейк гэрээний 6-г Л.Оюун-Эрдэнийн ЗГ байгуулсан Л.Оюун-Эрдэнийн шийдвэртэй

Өнгөрөгч Бямба гарагт Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар Дэглэмийн эсрэг: Бодь 110 сая ам.доллар хэмээх мэдээлэл олон нийтэд танилцуулсан. Тэрээр "Нүүрсний сонсгол", "Голомт" банк, "Бодь интернэйшнл" зэрэгтэй холбоотой асуудлуудыг олон нийтэд дэлгэсэн. Тус мэдээлэлд Нүүрсний сонсголоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Б.Энхбаярт асуудлуудыг шалгахад зориудаар сонсголын даргаар тавьсан гэсэн агуулгаар шүүмжилсэн. Тодруулбал "Голомт", "Бодь" зэрэг компанитай холбоотой зарим асуудлуудыг зориудаар хаацайлан орхигдуулсан, ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу ажилласан гэж тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр үүнийг эрс няцааж худал мэдээлэл хэмээн дараах тайлбарыг өглөө.

Б.Энхбаяр: Бодь интернэйшнл компанитай байгуулсан 8 офтейк гэрээний 6-г Л.Оюун-Эрдэнийн ЗГ байгуулсан Л.Оюун-Эрдэнийн шийдвэртэй

"Нүүрсний сонсгол"-ын даргаар ажиллаж байхдаа би сонсголыг  амжилттай зохион байгуулсан. Би өөрөө маш олон  сарын хугацаанд баримт дээр ажиллан  өөрөөс хамаарах би бүхнээ хийсэн. Өчигдөр жишээлбэл Х.Нямбаатар худлаа ярьж байгна. Голомт гэдэг Бодь зэргийн асуудлыг дарагдуулсан сонсголд яриагүй гэж байна. Тухайн үед 10 гаруй  шилдэг хянан шалгах шинжээч нар ажиллаж байсан. Сонсголын  нотлох баримтуудыг  хянан шалгах шинжээч өөрсдөө ард түмэнд танилцуулаад байсан. Тэнд  110 сая ам. доллартой холбоотой энэ яригдаад байгаа баримтууд бүгд гарсан.

Иргэд ерөөсөө сонсгол үзэхгүй байна, бби үз гээд байгаа шүү дээ. Тэр санхүүгийн баримтуудыг одоо шаардаад өгөхгүй байна. Хамгийн сүүлд нь сонсгол болохын өмнө урьд өдрийнх нь 10 цагт ХЗДХЯ дээр портер машин цаас авчирсан. Өөрөөр хэлбэл энэ хянан шалгах шинжээч нарыг судалж амжихгүй баримтыг  илрүүлсан. Сонсгол дээр тэдгээр үйл баримтуудыг чинь гаргаад ярьсан байгаа шүү дээ. Энийг ерөөсөө ярихгүй байна.

Сонсголоос одоо гарсан шийдвэрүүд  бол хууль хяналтын байгууллагад шилжсэн бай. Ер нь тэрнээс хойш юу болсон бэ ? 

Энэ олон удаагийн сонсголоор миний хувьд  хянан шалгах шинжээчид, төрийн албан хаагчид шударгаар ажилласан. Олон сар тухайлбал Хөгжлийн банкны сонсгол гэхэд 6 сар ажилласан. Нүүрсний хянан шалгах хороо гэхэд нэг сар гэр орондоо хариагүй.  Энэ олон төрийн албан хаагчдын  хөдөлмөр, сэтгэл байгаа. Энэ зүтгэлээрээ  илэрсэн энэ үйл баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах үйл ажиллагаанд Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн нөлөөлдөггүй, Оролцдоггүй.

Ард түмний мэдэх эрхийг хангаад энэ үйл баримтыг одоо ард түмэнд телевизээр шууд дамжуулж үзүүлсэн. Холбогдох гэрч нарыг нь дуудаад ирсэн. Жишээлбэл Бодийн сонсгол байна. Тэр үед Баясгалан захирал өөрөө ирсэн шүү дээ. Даваадалай хажууд нь сууж байсан. 3 жилийн өмнөх энэ үйл явдалыг хүмүүс мартчихдаг юм байна.

Харин А.Амундра ирээгүй шүү дээ. Ерөнхий сайдын зөвлөл хийгээд сууж байсан.  Энэ хууль хяналтын байгууллагууд үүний дагуу одоо хурдан шуурхай арга хэмжээ авахгүй байгаагаас одоогийн энэ асуудлууд чинь үүсээд байна. Хэн нь үнэн яриад байгаа юм хэн нь худлаа яриад байгаа гэдгийг нь үйл баримтаар хурдан шуурхай нотлогдоно.  

Жишээлбэл миний хувьд гэхэд чинь энэ  хавар Л.Оюунэрдэнэ чинь намайг хэдэн сая доллар авлаа гэдэг асуудал яригдахад л би өөрөө  бүх асуудлаа ингээд шалгууласан. Хэрэг бүртгэлт нэгэнт шалгаж байгаа учраас би энэ мөрдөн байцаалтын нууц задлахгүй. Тэгэхдээ би өөрөөс хамаарах бүх үйл баримтуудаа шалгуулчихсан.

Тэр хүн (Х.Нямбаатар) худлаа яриад байна. Ямар ч үйл баримт аваачиж өгөөгүй тэнд ямар ч бичлэг байхгүй. Хамгийн гол асуудал нь энэ гүтгэлэг юм аа гэж. Үүнийг хууль хяналтын байгууллагууд нотлоод хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл Хууль хяналтын байгууллагынхаа комиссарыг та нарын тухай би ярина шүү гэж. Хулгайч нар нь хууль хяналтын байгууллагынхнаа барьцаалсан байна.   Харин эсрэгээрээ хэрвээ хулгайчидтай барьцаа алдагдсан цагдаа нь барьцаалагдсан байгаа бол  тэр эрс шийдэмгий арга хэмжээ авах цаг нь мөн болсон юм байна аа гэж би байна. Тэгэхгүй бол ингээд хэргийг мухарлахгүй тайлбарлахгүй байна. Өнгөрсөн 7 хоногт тухайн АТГ-ын мэдээллээс бэлэн мөнгөний гүйлгээ гараагүй ээ гэдгийг  өөрсдөө нотолж хэлж байна лээ шүү дээ.

Тэгэхээр үүнийг хууль хяналтын байгууллагууд  шаардлагатай бол прокуророос зөв бүх зөвшөөрлийг нь аваад бүх баримтуудыг нь дэлгэрэнгүй танилцуулж,  сонсгол шиг хэвлэлийн хурал хийх хэрэгтэй байхгүй юу.

Энэ ард түмний дунд төрд итгэх итгэлийг алдагдуулж байна. Намайг гүтгэх биш Сонсголд ажилласан хянан шалгагч нар, 10 гаруй төрийн албан хаагчдыг гүтгээд байна. Бас давхар энэ асуудлыг яриагүй нуун дарагдуулсан мэтээр ярьж байна. Жишээлбэл өчигдөр, одоо тэр хяналт шалгах шинжээч нар маань бол албан бусаар цуглаж уулзаж ярилцсан байсан. Өөрсдөө хэвлэлийн хурал хийх үү бид нар ер нь энэ бодит байдлыг нь хэлье  гэж. Бид нар өөрсдөө энэ чинь өөрсдөө яг гардаж үзэж шалгаж тэр одоо сонсгол дээр ярьсан дүгнэлтээ танилцуулсан тэр хүмүүсийг чинь бас гүтгээд байна гэсэн үг.

-Сонсголын жишээ таны хувийн дүгнэлт ер нь юу гэж одоо бодогдсон бэ? Бодь интернэйшнл яасан юм бэ гэхээр МТЗ-аас 110 сая доллар 2 хуваагаад шилжүүлчихсэн байна аа гэдэг асуудал яригдаж байгаа шүү дээ. Мөн одоо чадамжгүй компанид А гэрээ өгчихсөн байна? 

Чи миний өмнө нь бүтэн өдөр ярьчихсан юмыг одоо надаас нэхээд байна шүү дээ. 3 жилийн өмнө бүтэн өдөр хяналт шалгагч инжээчийн дүгнэлт танилцуулагдсныг та үзсэн байна.

Таныг Голомтын Баясгалантай уулзаж мөнгө төгрөг авсан гэдэг мэдээллийг хотын дарга асан Х.Нямбаатар удаа дараа мэдэгдээд байгаа шүү дээ?

 Наадхыг чинь Л.Оюун-эрдэнэ л мэдэгдсэн шүү дээ. Л.Оюун-эрдэнэ мэдэгдсэн. А.Амундра  нэг стори оруулсан. Энэ оны 4 сард та бүхэн санаж байна уу? А.Амундра чинь стори оруулсан шүү дээ.

Тэр А.Амундрагийн стори одоо нотлох баримт юм уу ?

Д.Баясгалантай уулзаагүй. Үгүй ээ би тэр хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй. Би хэлсэн шүү дээ. Би тэр Голомт гэдэг банк руу орж үзээгүй хүн байхгүй юу. Тэгээд ингээд хүнийг гүтгээд байхаар  бид одоо яах юм үгүй ээ байхгүй. Би Голомт банканд данс ч байхгүй ингээд худлаа гүтгээд байна. Тэгээд энийг чинь хуулийн байгууллага хэлэх ёстой байхгүй юу ямар юу шалгасан юм? Би хэрэв шаардлагатай болб тэр хүмүүсийн мэдүүлгийг опрокурорын зөвшөөрөлтэй бүүр гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу. 

Бодь интернэйшнл групп ер нь бол яг албан баримт, банк санхүүгийн гүйлгээний баримт үзүүлээгүй. Зөвхөн  эксел файл үзүүлсэн гэдэг зүйл яригддаг? Та үүний дагуу 2 , 3 удаа шаардлага хүргүүлсэн юм байна. Шаардлагын дагуу дахиад санхүүгийн баримтаа ирүүлээгүй гэсэн үг үү?

Үгүй ээ э Би хэлж байна шүү дээ. Урьд өдөр нь бүтэн машин санхүүгийн баримт аваад ирж байна шүү дээ тэр чинь. Урьд шөнө сонсгол өглөө 9 цагт явна гэж байхад  урьд шөнийн 10 цагт баримт ирж байна шүү дээ. Тэгээд юу гэж тооцож байна вэ гэхээр энийг одоо шалгаж үзэж дүгнэлт гаргаж амжихгүй л гэж тооцож байна шүү дээ. Тэгэхдээ тэр 10 гаруй хянан шалгагч нар чинь бүгдээрээ тэр өрөөнд бүх тэр цаасыг чинь дэлгэж тавьж байгаад бүгдийг нь үзээд амжаад илрүүлсэн. Тэр дүгнэлт дээр халть  танилцуулаад  өнгөрч байгаа  Тэр эх баримтууд одоо хаанах вэ гэхээр хууль хяналтын байгууллагууд 2023 оны 12 сард дүгнэлт гараад 24 оны нэг сард АТГ-т хүргүүлчихсэн шүү дээ.

Түр хороо байгуулаад энэ асуудлыг ярих шаардлагатай юу юу? Эсвэл та  гарын үсэг зурчихсан юм байна гэж ойлгосон. Л.Оюун-Эрдэнэ та 2 оролцогчоор орох ёстой юм уу гэрчээр оролцох ёстой юм болов уу? Одоо Н.Номтойбаяр гишүүн бол та хоёрыг гэрчээр оролцуулах гэж ярьсан ?

Л.Оюун-Эрдэнэ ч байтугай оролцох ёстой яагаад гэхээр Бодь интернэйшнл компанитай байгуулсан 8 аптек гэрээний 6-г нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ байгуулсан Л.Оюун-Эрдэнийн шийдвэртэй. Тэгэхээр хамгийн эхэнд дуудагдах хүн бол Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд байхдаа Х.Баттулга  ерөнхийлөгч байхдаа  Богд хаан төмөр замыг одоо нууцад авж байгаад  тэр баримтыг бас  хийлгэсэн шүү дээ.

Тухайн үед одоо бас Хөшигийн хөндийн концессын гэрээтэй холбоотойгоор АТГ шалгагдаж байсан.  ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг гүйцэтгэж байсан Р. Мэргэнтэй та ямар нэгэн байдлаар холбоотой байсан. 10 сая ам.доллар-ыг авсан гэж байгаа шүү дээ?

Би одоо мэдэх ч үгүй 10 сая долларыг одоо хэд хэдэн хүнд хувааж өгдөг. Тухайлбал ерөнхийлөгч за саяын дурддаг иргэн иргэн ч гэдэг юм уу Хууль зүйн дэд сайд мөнхэрдэн өгдөг гээд за тэгээд бүүр машины зураг байгаад байгаа байхгүй юу.??? иргэд энд үнэмшээд байна

Энэ чинь 4 сард энэ мөнгөний зураг сториг А.Амундра оруулаад байсан шүү дээ. Х.Нямбаатар ярихаар гэнэт баримт болдог юм уу. Энэ 7 сарын өмнө энэ зургуудыг А.Амундра сторидоо  оруулаад байсан хүн байхгүй юу. Та бүхэн одоо мэдэж байна уу, үгүй юү? 

Өнгөрсөн 7 хоногт биш шүү дээ  А.Амундра гэдэг хүн Монголд ирсэн юм байна лээ гэж та хэлсэн. Үүнтэй холбоотой таныг дуудаж ч гэдэг юм уу шалгаагүй юу?

Үгүй ээ үгүй А.Амундра ирсэн гэдгийг би бас л нэг сураг ажиг л сонссон байна шүү дээ. Монголд ирчихсэн байгаа юм байна аа л гэж. Би тэгэхээр нь одоо юу гэж бодож байна гэхээр энэ хүнийг одоо шалгаж байгаа байх аа л гэж л бодож байгаа болохоос би ч бас асуух энэ хүнийг асууж байна уу? Энэ хүнийг одоо асуу гээд би хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хэлээд байна шүү дээ. Хөндлөнгөөс оролцдог, нөлөөлдөг,  чиглүүлдэг албан тушаалтан биш байхгүй юу.

Ер нь  Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс нь янз бүрийн хэрэг хоорондоо талцаад ашигтай үедээ ч гэдэг юм уу нэгнийгээ харлуулах зорилгоор мэдээлэл гаргаж байна уу?

Үгүй ээ яах вэ дээ энэ чинь. Одоо хөөрхий эх оронгүй л бол эх оронгүй болчихсон хүн чинь хөөрхий одоо хийх юмгүй байна шүү дээ. Завтай байна шүү дээ тэ. Тэгээд л Орхиё одоо ингээд хүн хүний стори цуглуулаад л тэгээд л тэрийгээ тэр ч тэгж ярьж байсан юм энэ надад энэ ингэж хэлж байсан юм гэдэг л юм ярьсан шүү дээ тэр чинь өөр ямар ч үйл баримт яриагүй шүү дээ. Тийм. Энэ хууль зүйн хувьд би одоо хуульчийн хувьд ямар үйл баримт байгаа юм ямар нотлох баримт байгаа юм.

Тэгвэл та А.Амундра Х.Нямбаатар 2-ыг гүтгэсэн хэргээр ер нь хууль шүүхийн байгууллагад хандах уу?

Үгүй ээ би ер нь одоо өөрөө өөртөө нэг итгэл үнэмшилтэй хүн чинь. Нэг улс төрч хүний хувьд бас  өөртөө хэлчихсэн үг байдаг юм л даа. Би бол улс төрч одоо ард түмний мандат авч итгэл үнэмшил авсан хүний хувьд энэ хугацаандаа би нэг ч хүнийг цагдаад гүтгэх гэдэг зүйл ангиар өгөхгүй гэдэг өөртөө би яаж ч гүтгүүлж байсан намайг яаж ч гүтгэж байсан би одоо өөрөө хандах одоо хандахгүй ээ өөрөө тэгж өөрөөрөө бас нэг одоо манлайлал үзүүлж явах ёстой гэдэг би өөрөө ийм итгэл үнэмшилтэй би итгэл үнэмшлийг шоронжуулж болохгүй гэдэг хуулийг санаачилж байсан хүн. Гүтгэх гэдэг зүйл анги хорих ялтай байсныг би өөрөө санаачилж хорих ялыг нь авч хаяж байсан. Тэгэхээр би өөрөө, тэр өөрөө, миний одоо улс төрч хүний хувьд би өөрөө тэр итгэл үнэмшил тэр легерсии манлайлалдаа би үнэнч байна аа л гэж боддог.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.