1 их наядын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

1 их наядын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ
Уул уурхайн төрийн өмчит компаниуд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол ачааг үүрч ирсэн. Өнөөдөр ч улсын төсвийн орлого, үндэсний хуримтлалд бодит хувь нэмрээ оруулсаар байна.
 
Үүний нэг тод жишээ нь “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргасан явдал юм.
May be an image of one or more people, newsroom and text
May be an image of one or more people, newsroom and text
 
Төрийн өмчит компаниуд 2026 онд улсын төсөвт нийт ₮1.5 их наяд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байна.
Мөн нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх 2026 оны орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
May be an image of newsroom and text
May be an image of newsroom and text
 
Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, үндэсний хуримтлалыг өсгөн, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүргэж ажилласаар байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.