БЗД-ийн 53,44-р сургуулийн сурагч хүүхдүүдийн зорчих эрхийг зөрчиж, орц гарц хаасан асуудлыг шийдвэрлэлээ
БЗД-ийн 53,44-р сургуулийн сурагч хүүхдүүдийн зорчих эрхийг зөрчиж, орц гарц хаасан асуудлыг шийдвэрлэлээ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Garden 16” хотхон хашааныхаа хаалгыг цоожилсноос шалтгаалж ойролцоох НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн сурагчдын зорчих эрх зөрчигджээ. Хоёр сургуулийн дунд хэсгийн замаар өдөрт 2-3 мянга орчим сурагч тус замаар тогтмол зорчдог ч тухайн хотхон хаалгаа цоожилж, хүүхдүүд гэрэлтүүлэггүй орчинд шороон замаар тойрон явж байна.
Баянзүрх дүүргийн засаг дарга И.Баттөгс НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн удирдлага болон БЗД-ийн 16 дугаар хорооны засаг дарга нартай тухайн газарт очиж ажилсан байна. Улмаар тус хорооны хоёр сургуулийн дунд хэсгийн замын орц гарцыг нээж, явган замтай болгож, гэрэлтүүлэг, камер суурилуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.






Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.