Ж.Баясгалан: Иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа Т.Аубакир сайдад хариуцлага тооцъё
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчид олгодог 330 мянган төгрөгийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, ялгаварлан гадуурхсан Т.Аубакир сайдад хариуцлага тооцохыг шаардаж, мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-2026 оны төсвийг хэлэлцэх үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэдний асран хамгаалагчид олгодог 330 мянган төгрөгийг нэмэх саналын эсрэг яагаад зогссоныг Т.Аубакир сайдаас асуумаар байна. Байнгын хорооны хуралд 20 гишүүн ирцтэй байсан ч зааланд ердөө дөрөвхөн гишүүн үлдэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Бакир та яагаад хурлыг орхиж гарсан бэ?
Иргэдийнхээ эсрэг санал өгч, чуулганы танхимд "энэ боломжгүй" хэмээн хашхирч байгаа нь байж боломгүй үйлдэл юм. Энэ бол боломжгүй зүйл биш, харин заавал болох ёстой ажил. Засгийн газрын тэргүүн мэтгэлцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний чухал асуудал гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрынхаа бодлогын эсрэг, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг ажилладаг ийм хүнээр бид төлөөллөө хийлгэж болохгүй. Үүнийг хатуу хэлэх ёстой.
Салбарынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа, хүний эрхийн зөрчилтэй энэ сайдыг огцруулах хүсэлтийг миний бие УИХ дахь Ардчилсан намын бүлэгт гаргаж байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Гэвч энэ чиглэлд нэг ч алхам хийгээгүй, иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа энэ хүнийг ажлаа өгөхийг шаардаж байна. Би энэхүү шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт албан ёсоор өгнө. Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугардаг нам учраас энэ санаачилгыг дэмжинэ гэж итгэж байна. Мөн шаардлагыг Засгийн газрын удирдлагад хүргүүлэх болно.
Хэрэв энэ хүнд хариуцлага тооцохгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох хүртэл тэмцэх болно гэдгээ хатуу мэдэгдье.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх гарц, гаргалааг Сангийн сайдтай нийлж суугаад хийсэн. Мөнгө байна уу, байна. Энэ хэмнэлтийг С.Цэнгүүн, Б.Жаргалан гишүүн нар судалгаа хийгээд төрд ямар ч хэрэггүй зарцуулах гэж байсан 27 орчим тэрбумыг буцаахаар болсон. Ингэснээр энэ тэтгэвэр тэтгэмжийн асуудал шийдэгдэнэ.
Уг нь энэ саналыг УИХ-ын гишүүн биг биш салбарын сайд нь гаргаад, хийж байх ёстойн Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эсрэг санал өгөөд сууж байгаа энэ сайдад хариуцлага тооцох ёстой.
БОЛомж байхад ингэж
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.