СЕХ-оос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг байршуулжээ

СЕХ-оос үнэмлэхээ авсан 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг байршуулжээ
Хуулинд тусгаснаар Улсын Их Хурлын сонгуульд оролцогчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөх үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ-аас авч, цахим системд байршуулжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын  https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнээс харах боломжтой. Бид нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын талаар мэдээлэл хүргэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.