Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ

Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд буюу гурван өдөр өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  

viber image 2026 09 29 09 17 39 274

viber image 2026 09 29 09 17 38 583

1 viber image 2026 09 28 11 31 56 103viber image 2026 09 30 10 02 29 985viber image 2026 09 30 10 04 33 309

Алба хаагчдын уриалсан дасгал хөдөлгөөнд өдрөөс өдөрт иргэд, олон нийт аж ахуйн нэгж, байгууллага сайн дураараа идэвхтэй хамрагдсан юм.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, ОБЕГ-ын Ахмадын хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Төрийн банк, Нийслэлийн Байгаль орчны газар, Соёл урлагийн их сургууль, Үндэсний аудитын газар, “Сүхбаатар дэвшил ногоон байгууламжийн алба”-ны нийт 500 гаруй ажилтан, алба хаагч, иргэн өглөөний дасгал хөдөлгөөнд нэгдэн оролцлоо.

viber image 2026 09 29 09 17 37 339viber image 2026 09 29 09 17 40 363viber image 2026 09 30 10 03 10 678

Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээгээр алба хаагчид иргэн бүрийг дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьсон юм.

viber image 2026 09 30 10 05 53 035

viber image 2026 09 30 10 34 18 122

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.