Хотын дарга С.Амарсайхан "Ковид-19” –ээс урьдчилан сэргийлэх цахим хуралд оролцоно

Хотын дарга С.Амарсайхан "Ковид-19” –ээс урьдчилан сэргийлэх цахим хуралд оролцоно
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг өнөөдөр цахимаар зохион байгуулах гэж байна. [Tweet "Энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар оролцоно."] [su_quote]Цахим хуралд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас гадна Сөүл, Лондон Унгар, Москва, Дели,Гуаякил, Киев  Истанбул хотуудын дарга нар оролцоно.[/su_quote] “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид анхаарах арга хэмжээ,  цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулагдах аж. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөх юм. Улаанбаатрын цагаар өнөөдөр орой 21.00 цагт  “Ковид 19” -ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” цахим хурал болох юм байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.