АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Тэргүүн хатагтай Пэн Лиюань нарыг нарыг онгоцны буудал дээр угтжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Эндрюсийн нэгдсэн бааз (Joint Base Andrews) нисэх онгоцны буудал дээр онгоцноос буухад нь биечлэн угтаж авчээ.
Энэ нь Ромын Папын айлчлалуудыг эс тооцвол, 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди Их Британийн Ерөнхий сайд Харольд Макмилланыг тус баазад биечлэн угтсанаас хойш гадаадын удирдагчийг нисэх буудалд нь ерөнхийлөгч өөрөө хүлээн авсан анхны тохиолдол болж байна.
АНУ-ын ерөнхийлөгчид ихэвчлэн гадаадын тэргүүнүүдийг Цагаан ордонд угтдаг журамтай юм.
Хятадын дарга Ши Жиньпин Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор ирээгүй бөгөөд уг чуулганыг өнжиж, АНУ-д 3 өдрийн Төрийн айлчлал хийхээр Вашингтон ДС-д буусан байна.

Энэхүү биечлэн угтсан үйл явдал нь Трампын зүгээс АНУ-БНХАУ-ын харилцаа, тэр дундаа худалдааны хэлэлцээр, хиймэл оюун ухаан болон Тайванийн асуудлаарх уулзалтад маш өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж олон улсын ажиглагчид тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.