Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 хэм, бусад нутгаар +13…+18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +9...+11 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.