“ULAN-UDE CITY CUP” олон улсын футзалын тэмцээнд Монголын футзалын шигшээ баг оролцоно
2027 оны 1 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдах “Ulan-Ude City Cup” олон улсын футзалын 21 дэх удаагийн тэмцээнд Монголын футзалын шигшээ баг оролцоно.
Тэмцээний хүрээнд Буриадын Улаан-Үд хотын Мини хөлбөмбөгийн холбооны Тэргүүн Дугар Санжицыбиков Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Дэрэн” клубийн Тэргүүн Г.Мөнхчулуун нартай уулзалт хийж, хамтын ажиллагаа болон тэмцээнд Монголын багийг оролцуулах талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд Монголын баг “Ulan-Ude City Cup” тэмцээнд оролцохоор болж, багийн ахлагчаар Г.Мөнхчулуун ажиллахаар болсон байна.
“Ulan-Ude City Cup” олон улсын футзалын тэмцээн нь 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын футзалын шигшээ баг болон клубүүд жил бүр уламжлал болгон оролцож, олон улсын туршлага хуримтлуулсаар ирсэн тэмцээн юм.

2027 оны тэмцээнд ОХУ-ын хотуудын төлөөлөл багуудаас гадна Беларусь, Узбекистан, Кыргызстан, Тажикистан, Казахстан, Монгол, БНХАУ, Бразил зэрэг улсын багууд оролцохоор төлөвлөж байгаа нь тус тэмцээний цар хүрээг улам өргөжүүлж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.