Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал эхлэхэд 10 хоног үлдлээ
Монголын спортын ертөнцийн хамгийн том үзвэр, хөгжөөн дэмжигчдийн тэсэн ядан хүлээдэг Монголын сагсан бөмбөгийн дээд лиг эхлэхэд ердөө 10 хоног үлдлээ.
Шинэ улирлын нээлтийн тоглолтууд болон багуудын бүрэлдэхүүн энэ жилийн лигийг урьд өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгоно гэсэн хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд өндөр байна.
Багууд улирал хоорондын амралтаараа дотоод, гадаадын легионер тоглогчдоор хүчээ зузаатгаж, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлээд байна. Дээд лигт нийт 10 баг 3 тойрог тоглох бөгөөд Монголианс, Бишрэлт Металл баг хөгжлийн лиг рүү унасан юм.
Дээд лигт өрсөлдсөх 10 багийн танилцуулья:
Хасын хүлэгүүд, Сэлэнгэ Бодонс, Эс Жи Эйпс, Ховд Шонхорууд, Би Си Эйч Найтс, Эрдэнэт Майнерс, Дархан Юнайтед, Соно Бротдерс, Барууны Дайчид, ТЛЖ зэрэг багууд өрсөлдөнө.
Ч.Маргад, А.Азбаяр нар гадаадын лигүүдэд тоглоно.
Нээлтийн тоглолт 10-р сарын 2-нд Эс Жи Эйпс - Би Си Эйч Найтс, Хасын Хүлэгүүд - Сэлэнгэ Бодонс нарын тоглолтоор эхлэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.