Эхнэрээ зодсон хэрэгт холбогдсон төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 43 сая төгрөгөөр торгожээ
23 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүх хурал 2026 оны 9-дүгээр сарын 21-ны өдөр болж шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.
Тус хурлаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Нарангаравыг байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Шүүгдэгч Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн, бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд эхнэр О.Нарангаравт 27,720,000 төгрөг, хүү Э.Н-д 15,840,000 төгрөг, нийт 43,560,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.