212 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна

212 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.  Манай улсад 6-р сарын нэгний өдөр 212 хүний шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдвар аваагүй нь тогтоогджээ. Халдвар авсан нийт 185 иргэн байгаагаас 141 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. [su_quote]Халдвартай хүмүүсийн эмчлэгдэх дундаж хугацаа 30-50 хоног байна. Халдвар авсан хүмүсийн дунд 5-15 насны 10 хүүхэд байгаа ажээ. Өвчилсөн хүмүүсийн дундаж нас 24 байна.[/su_quote] Одоогоор 44 хүн эмчлэгдэж гарсан. Тэд дахин 14 хоног ажиглалтад байж, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээр ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт орчимд халдаргүйжүүлэлт, хамгаалалтын нөхцөл байдалтай танилцан, ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.