COP17: Элсэн болон шороон шуурганы I ажлын хэсэг хуралдлаа

COP17: Элсэн болон шороон шуурганы I ажлын хэсэг хуралдлаа
 
БНХАУ, БНСУ, Япон Улсын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт (TEMM)-ын "Элсэн болон шороон шуурганы I дүгээр ажлын хэсгийн хурал” Цаг уур, орчны шинжилгээний газарт зохион байгуулагдаж байна.
 
Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт буюу TEMM-ийн хүрээнд байгуулагдсан Элсэн болон шороон шуурганы I дүгээр ажлын хэсэг 2008 оноос хойш элсэн болон шороон шуурганы мониторинг, урьдчилан мэдээлэх тогтолцоо, мэдээлэл солилцооны чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг.
Монгол Улс энэхүү үйл ажиллагаанд ажиглагч улсын хувиар тогтмол оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл, туршлага солилцоход өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.
 
Энэ удаагийн 19 дүгээр уулзалт нь элсэн болон шороон шуурганы гол эх үүсвэр бүс нутгийн нэг болох Монгол Улсад, тэр дундаа UNCCD COP17-ын хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
9f0691c116f04099811bbd1179446686d6bf2cbd61a7426381e4dfe5ddc69a21Элсэн болон шороон шуурга нь олон салбарт нөлөөлдөг, агаар мандал болон газрын гадаргын харилцан үйлчлэлээс үүсдэг, урьдчилан мэдээлэхэд төвөгтэй байгалийн үзэгдэл учир бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны механизм туйлын чухал юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.