Ц.Элбэгдорж: Олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг нь би

Өнгөрөгч долдугаар сард монголд ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ АТГ-д ирж мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр өнгөрсөн хугацаанд шалгагдаж байсан хэргүүдийнхээ талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр яриандаа өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: 

-Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд буусны дараа 5 жил одоо тодорхой асуудлуудаар намайг  шалгасан. Нийтдээ 7 жил шалгасны дараагаар эдгээр шалгасан зүйлүүд дээр хууль зөрчсөн зүйл алга аа, хэрэг тогтоогдохгүй байна аа гэж хэргийг хүчингүй болгосон.

Тэгээд дараа нь хилийн хориг тавьсан. Гэтэл  энэ шийдвэрийг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон. Тэгээд шүүх хуралдаж хүчингүй болгоод "та энэ олон улсын үйл ажиллагаанд өөрийнхөө хийх ажилд оролцоод явж болно оо" гээд би АНУ руу явсан.

Ер нь хүмүүс миний тухай ойлгохдоо нэг хэрэг үйлдээд, гараад явчихсан. Одоо буцаж ирж байгаа юм байна гэдэг. Гэвч намайг хангалттай 7 жил шалгасан. Ер нь ч төрийн өндөр албан тушаалд байсан улсуудтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагынхан асуух шалгах зүйлүүд нээлттэй байх ёстой гэж би хувьдаа боддог.

a9301862671846428135db29d60a2bf1

2023 оны 9 сард Стэнфордын их сургуульд ажиллахаар, уригдаж явсан. Одоогоор би 10 гаруй олон улсын байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр нээгдэж байгаа энэ КОП-ын үйл ажиллагаатай холбоотой миний хамтарч ажилладаг 3 байгууллагын төлөөлөл бас ирчихсэн байгаа. Ийм зүйл болсон.

Дараа нь 2024 оны сонгуулийн өмнөхөн 2024 он гараад л энэ нэг улс төрийн муухай гүтгэлэг сонгуульд миний нэрийг ашигласан үйл ажиллагаанууд баахан явсан. Тэр үеэр шүүх дээр зохиомол хэрэг өгч, олон улсын хууль сахиулах байгууллагуудын ОУБ интерпол руу миний нэрийг явуулсан байгдаг.

Тэгээд тэр байгууллага нь үзээд, шалгаад "энэ улс төрийн шалтгаантай юм байна аа" гэж дүгнэсэн. Тэгээд Монгол Улсын ЗГ-аас, Хууль сахиулах байгууллагаас өгсөн тэр хүсэлтийг хүчингүй болгосон. Ингэхээр шүүхийн талаасаа ч, ОУБ-ын талаасаа ч юу ч байгаагүй.

Ер нь олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг бол би.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.