КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалт, Иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ?
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалт, Иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ?
1️⃣
1.Нарантуул ОУХТ,
2.Дүнжингарав худалдааны төв,
3.Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.
Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.
2️⃣
1.Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;
2.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;
3.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл авто зам хязгаарлалттай.
Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгохыг хүсье.
3️⃣
1.Офицер — Нарантуул — Дүнжингарав чиглэлд,
2.120 мянгат — Хоумплаза — Нарантуул — Дүнжингарав чиглэлд явна.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.