Өнөөдрөөс төрийн албаны ажил өглөөний 08:00 цагт эхэлнэ
Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 6 дугаар сарын 1-нээс 08.00 цагт байхаар зохицуулж зуны хуваарьт шилжүүлжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2019 оны 5 дугаар сарын 8-нд гаргасан захирамжаар жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл өдрүүдэд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг зуны улиралд зохицуулж байхаар болсон. [su_quote]Энэ нь өдөр уртсаж байгаатай холбогдуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой юм.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.