Хөлбөмбөгийн талбайд гарч буй 11 тоглогч зүгээр нэг бөмбөг хөөж гүйдэггүй

Хөлбөмбөгийн талбайд гарч буй 11 тоглогч зүгээр нэг бөмбөг хөөж гүйдэггүй. Тэд бол яг л шатар шиг, хаалгачаас авахуулаад довтлогч хүртэл үндсэн 4 шугамд хуваагдаж, өөр өөрийн гэсэн онцгой үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдөр бид хөлбөмбөгийн тактикийн ертөнцын хэсгээс маш бага хугацаанд ойлгомжтой тайлбарлахыг хичээе.

Хаалгач бол багийн хамгийн хариуцлагатай байрлал. Тэднийг бөмбөг давж зөрөх л юм бол гоол болдог учраас тэр. Тэд бол өөрийн торгуулийн талбайдаа гараараа тоглох эрхтэй тоглогчид юм.

Хаалгачийн үндсэн үүрэг бол мэдээж хурдтай рефлексыг үзүүлж, шаламгай байдлаар бөмбөгийг хааж гоол алдахаас сэргийлэх. Мөн өөртэйн ойролцоох агаарын бөмбөгийг хянаж эсрэг багийн довтлогчид мөргөж гоол оруулахаас сэргийлдэг

 Орчин үеийн хөлбөмбөгт хаалгач зөвхөн бөмбөг хаагаад зогсохгүй, араас тоглолтын системыг босгож, довтолгоо эхлүүлдэг "Sweeper-keeper" буюу чөлөөт хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг болсон.

Хаалгачийн  байрлалд Алтан бөмбөг (Ballon d'Or)буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртсэн цорын ганц хаалгач байдаг нь  Лев Яшин юм. Яшинаас гадна дэлхийн хөлбөмбөгийн тод од болсон хамгаалгачид бол яах аргагүй  Жанлуижи Буффон, Мануэль Нойер нар юм. Өнөө цагт бол Тибо Куртуа, Эмилиано Мартинес, Алиссон Беккер, Жанлужи Донарума нар энэ шугамыг эзэгнэж байна.

Эсрэг багийн довтолгоог нурааж, хаалгачийн урд шугамыг хамгаалах үүрэгтэй дайчид. Хамгаалагчийн байрлал дотроо 3 янз байдаг.

 Хаалгачийн яг урд байрлах "гол баганууд". Энэ байрлалын тоглогчид нь голдуу Биеийн хүч сайтай , өндөр нуруу, агаарын тулааны чадвар өндөр.Эсрэг багийн довтлогчдын хөдөлгөөнийг таамаглан унших чадвар нь илүү хөгжсөн байдаг. Түүнчлэн ар талаас тоглолт найруулж, хамгаалалтын шугамаа удирдаж довтлогчид хамгаалалтанд гүн буцахгүйгээр чөлөөтэй довтлох боломжийг бүрдүүлдэг. Түүхэнд бичигдэж үлдсэн  шилдэг жишээ: Виржил ван Дейк, Рубен Диаш, Уильям Салиба.

Жигүүрийн хамгаалагч (Full Back  - LB/RB):Талбайн хоёр захаар тоглоно. Эсрэг багийн жигүүрийн тоглогчдыг  зогсоохын зэрэгцээ өөрийн багийн довтолгоог дэмжиж, хөндлөн дамжуулалт (cross) хаядаг.

Орчин үеийн хувилбар: Өнөөдөр Трент Александр-Арнольд шиг талбайн төв рүү орж тоглодог "Inverted Full-back" эсвэл Энди Робертсон, Альфонсо Дэвис шиг жигүүрээр тасралтгүй дээш доош гүйдэг "Overlapping" хамгаалагчид трэнд болж байна

Хагас хамгаалагчид 

Талбайн төв хэсгийг хянаж, хамгаалалт, довтолгоог холбодог хамгийн их гүйлттэй байрлал. Тэднийг 3 ангилна:

Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч: Арын шугамыг халхалж, эсрэг багийн сөрөг довтолгоог эхлэхээс нь өмнө "устгадаг". Бөмбөг булаагаад зогсохгүй гүнээс тоглолт найруулдаг

Төвийн хагас хамгаалагч : Өөрийн торгуулийн талбайгаас эсрэг багийн талбай хүртэл гүйдэг "Box-to-Box" (Деклан Райс, Вальверде) буюу багийн жинхэнэ зүрх цаг юм. Эсвэл хагас сул орон зайд тоглодог бүтээлч "Меццала" (Педри, Де Брюйне) ч бий.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагч): Довтлогчдын яг ард байрлах багийн уураг "Тархи". Бачуу орон зайд бөмбөг хадгалах, хамгаалалтын дундуур "үхлийн" дамжуулалт (through ball) хаях үүрэгтэй. Өнөө цагийн мастерууд: Жуд Беллингем, Жамал Мусиала, Флориан Вирц, Бруну Фернандеш.

Довтлогчид (Forwards - FW): 

Эцсийн цэг. Багийнхаа довтолгоог төгсгөж, гоол оруулах ганцхан зорилготой тоглогчид. Тэдний тоглолтын хэв маяг маш сонирхолтой:

Довтлогч (Striker - ST): Зөвхөн олдсон боломжийг төгсгөдөг , отон тоглолтоос мултрах тал дээр мэргэшсэн. Торгуулийн талбай дотор отож гоолддог "Поачер" эсвэл биеийн хүчээрээ бөмбөг тогтоодог "Таргет мен" байж болно.

Төлөөлөл: Эрлинг Холанд, Харри Кэйн, Роберт Левандовски.

Төвийн довтлогч (Center Forward - CF): Зөвхөн гоолдохоос гадна бага зэрэг ухарч тоглож, жигүүрийн тоглогчиддоо сул орон зай гаргаж өгдөг, дамжуулалт, алсын хараа сайт холбогч.

Төлөөлөл: Карим Бензема, Антуан Гризманн.

Жигүүрийн довтлогч (Winger - LW/RW): Хурд болон уран хууралтаар жигүүрийг "гал гаргаж", төв рүү дамжуулалт өгөх эсвэл өөрөө төв рүү зүсэн орж (Inside forward) цохидог сум шиг тоглогчид.

 Хөлбөмбөг бол зөвхөн нэг бөмбөгний араас 22 хүн гүйх төдий тоглоом биш, харин секунд тутамд өрнөх тактикийн агуу тулаан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.