Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгох хууль батлагдлаа

Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгох хууль батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.07.02/-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Ингэснээр, 

Ахмад настнуудад 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд олгоно.

2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй. 

Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна. 

Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв. 

Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө. 

1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. 

Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, 1 ажлаасаа НДШ төлнө. 

Албан бус хөдөлмөр эрхлэгч шимтгэл төлж эхэлбэл 50% хөнгөлөлттэй байх зэрэг зохицуулалтууд хэрэгжиж эхлэх юм. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

R
Raashtseren Oyuntsetseg 16 цаг, 49 минут
7сарын 1с нэмсэн юм уу
Н
Настан 16 цаг, 19 минут
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг ядаж 1500000 болгооч МАН аа Төрийн өмчит ХК ны захирал сард 90 ахмадын тэтгэвэр 64 саяыг авч бна Арай дэндүү бна шүү