Сон Жүн Хван: Нэг аяга цай, нэг хэсэг талхаар өдрөө эхлүүлж буй Монгол эмэгтэй
Солонгос улсын иргэн кино найруулагч Сон Жүн Хван Монгол Улсаар аялж явахдаа нэгэн Монгол айлд зочилсон талаар цахим хуудсандаа бичсэн сэтгэгдлийг хүргэе.
Би үргэлж дэлхийн төвд бус,харин захад нь амьдарч буй хүмүүст камераа чиглүүлдэг байсан. Гялалзсан амжилтын түүхээс илүүтэй,өдөр хоногоо чимээгүйхэн туулж буй хүмүүсийн түүх намайг илүү татдаг байлаа.
Монголын Дархадын хөндийн нэгэн нүүдэлчин айл. Нэг аяга цай, нэг хэсэг талхаар өдрөө эхлүүлж буй эмэгтэй. Хэн нэгний хувьд энэ бол энгийн нэгэн дүр зураг байж болох ч, миний хувьд энэ нь нэгэн соёл, нэгэн түүх,мөн хүний эрхэм чанарыг агуулсан агшин юм.
25 гаруй жилийн турш баримтат кино бүтээхдээ би нэг зүйлийг ойлгосон.Дэлхийг хөдөлгөдөг зүйл нь агуу том үйл явдал биш, харин нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн эгэл жирийн өдөр тутмын амьдрал юм. Тиймээс би өнөөдөр ч хүмүүсийг тэмдэглэн үлдээдэг. Тэд алга болохоос өмнө,тэдний түүх мартагдахаас өмнө. Өнөөдөр миний хийж чадах зүйл бол нэг гэрэл зураг, нэг дүрс бичлэгээр дамжуулан,та бүхэнд ганцхан хором ч гэсэн Монголын байгаль, соёлыг хайрлан бодох мөчийг төрүүлж чадвал,тэр богинохон мөч бий болсон төдийд би өөрийгөө аз жаргалтайд тооцно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.