ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс засал эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүлээ

ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс засал эмчилгээг орон нутагт бүрэн нэвтрүүлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 8 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. 

No description available.
No description available.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хийж буй юм.

No description available.
No description available.

Уг ажлын үр дүнд хөдөө орон нутгийн 21 аймагт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг бие даан хийж эхэлснээр осол гэмтийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой боллоо.      

No description available.
No description available.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар хамгийн сүүлд Завхан аймагт алсын дуудлагаар ажиллахдаа цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай өвчтөнд амь тэнссэн үеийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

Түүнчлэн буцах замдаа Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн хавсарсан гэмтлийн хүнд оноштой өвчтөний эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран шийдвэрлэж,  шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгчээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.