Академич С.Нарангэрэл өнөөдөр “ИНҮТ” ТӨХХК-ийн хамт олонд “Хүмүүн байхын учир ёс суртахуунд оршвой” сэдвээр лекц уншлаа

Академич С.Нарангэрэл өнөөдөр “ИНҮТ” ТӨХХК-ийн хамт олонд “Хүмүүн байхын учир ёс суртахуунд оршвой” сэдвээр лекц уншлаа

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хүндэс доктор С.Нарангэрэл өнөөдөр “ИНҮТ” ТӨХХК-ийн хамт олонд “Хүмүүн байхын учир ёс суртахуунд оршвой” сэдвээр лекц уншлаа.

“ИНҮТ” ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-ийн ээлжит дугаарыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хамт олонтой хамтран зохион байгуулж, Академич С.Нарангэрэлийг урьж оролцуулсан юм.

Академич С.Нарангэрэл хүмүүний ажил, амьдралд хандах ёс суртахууны хэм хэмжээ, үнэ цэн, ёс суртахуун хандлагаас гарах үр дүнгийн талаар хийсэн өөрийн судалгаанаас танилцууллаа. Мөн тэрбээр “Хожим таван зуу, мянга, арван мянган жилд ч нарт хорвоод төрж, хаан төр барих удмынхан минь аль улс түмэнд хэрэг болохуйц Чингис хааны ёс суртахуун, Засгийг өөрчлөхгүйгээр сахивал өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, аз жаргалтай аж төрөх болмуй за” хэмээн Судрын чуулганд дурдсаныг онцоллоо.

69b3a7a9374e6
69b3a7b2813f1
69b3a7c704a13
69b3a7f5646fd
69b3a807efafb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.