“ИНҮТ” ТӨХХК-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулав

“ИНҮТ” ТӨХХК-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулав

“ИНҮТ” ТӨХХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газраас өнөөдөр тус компанийн 2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, уулзалт зохион байгууллаа.

Стратеги төлөвлөгөөг олон улсын болон үндэсний бодлогын баримт бичгүүд, тухайлбал салбарын хөгжлийн чиг хандлага, ICAO-ийн бодлого, улсын дунд хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдуулан боловсруулсан бөгөөд аюулгүй, найдвартай, хүртээмжтэй, тогтвортой нисэхийн системийг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих үйл ажиллагаанууд нь агаарын тээвэрлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбоотой, ялангуяа нислэгийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, үнэ, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх учир тэдний санал, зөвлөмжийг тусган илүү бодит, хэрэгжихүйц, хамтын ажиллагаанд суурилсан баримт бичиг болгох үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.

Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Идэр, менежер Б.Наранмандах нар стратеги төлөвлөгөө, агаарын навигаци, нисэх буудал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний дунд хугацааны зорилт, төлөвлөж буй шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, уулзалтад хүрэлцэн ирсэн агаарын тээвэрлэгчдийн төлөөллийн саналыг сонслоо.

69b8f41c4f756
69b8f4250c7c0
69b8f43c03db3
69b8f4457de0a
69b8f458eb24f
69b8f46e87a76
69b8f486dc025
69b8f49fba2da
69b8f4b0899b3
69b8f4c1b5489
69b8f4ce2bbfa
69b8f4d5ecdc9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.