Орон нутгийн нисэх буудлуудын дарга нартай цахим хурал зохион байгууллаа
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон нутгийн нисэх буудлуудын дарга нартай цахим хурал зохион байгууллаа.
Хуралд компанийн газар, алба, хэлтсийн удирдлагууд болон холбогдох нэгжийн мэргэжилтнүүд оролцож, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Хурлаар орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төр хувийн хэвшлийн түнлэлийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч, тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Тухайлбал, нисэх буудлуудад цаг ашиглалтын уян хатан менежментийг нэвтрүүлэх, аэродромын зэрэглэл, ангилалд нийцсэн жишиг бүтэц, зохион байгуулалтын загвар боловсруулах, зарим нисэх буудлуудын цаашдын ашиглалтын талаар санал, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Мөн орон нутагт ажиллах нислэгийн удирдагч, холбоо навигаци, аэродромын инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүний нөөцийн төлөвлөлт, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах, холбогдох гэрээний төслийг боловсруулах чиглэлээр ажиллахаар шийдвэрлэлээ.
Энэхүү хурлаар орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн чухал асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.






Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.