“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д хийсэн аудитын шалгалтын багийн нэгдсэн тайланг танилцууллаа

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д хийсэн аудитын шалгалтын багийн нэгдсэн тайланг танилцууллаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, аэродромын стандартын газрын Агаарын навигацийн хяналтын хэлтсээс “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д хийсэн аудитын шалгалтын багийн нэгдсэн тайланг тус байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

Тус аудитын шалгалтыг Иргэний нисэхийн дүрэм 175 /Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт/ болон Иргэний нисэхийн дүрэм 138 /Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа/ гэсэн хоёр үндсэн чиглэлээр зохион байгуулсан байна.

Тайланг танилцуулах үеэр талууд аудитын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, мөн Олон улсын иргэний нисэхийн аудит шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд анхаарах асуудлуудын талаар санал солилцов.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг аудитын шалгалтыг амжилттай зохион байгуулах, холбогдох дүрэм, стандартын шаардлагыг ханган ажиллахад нягт хамтран ажилласан Иргэний нисэхийн ерөнхий газрын ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийллээ.

69df11832d658
69df118a4b314
69df119234952

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.