“Иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцах үйлдвэрлэлийн дадлага” сургалтыг зохион байгууллаа

“Иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцах үйлдвэрлэлийн дадлага” сургалтыг зохион байгууллаа
Иргэний нисэхийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хансёо их сургууль хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд жил бүр Хансёо их сургуулийн оюутнууд Монгол улсын иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцах үйлдвэрлэлийн дадлага сургалтад хамрагддаг.
 
Тус их сургуулийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн албан хүсэлтийн дагуу Хансёо их сургуулийн 10 оюутанд “Иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцах үйлдвэрлэлийн дадлага” сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
May be an image of monument and temple
May be an image of monument and temple
Сургалтад тус их сургуулийн нислэгийн хөдөлгөөний удирдагчийн 2, 3 ,4 дүгээр дамжааны 4 монгол, 6 солонгос оюутан хамрагдсан бөгөөд сургалтын явцад ИНЕГ, “ИНҮТ” ТӨХХК-ийн бүтэц, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, аэродромын үйл ажиллагаа, гал унтраах аврах хамгаалалтын ажиллагаа зэрэг олон чиглэлээр мэдлэг, ойлголттой болсон.
May be an image of studying, crowd and text
May be an image of studying, crowd and text
Мөн иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Монгол Улсын соёл, уламжлал, түүхийн өвийг танин мэдэх зорилгоор Чингис хаан үндэсний музей, Цонжин болдог цогцолбороор зочиллоо.
May be an image of one or more people
May be an image of one or more people
May be an image of text
May be an image of text
Энэхүү үйлдвэрлэлийн дадлага нь хоёр улсын иргэний нисэхийн салбарын боловсон хүчний туршлага солилцох, оюутнуудын мэргэжлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.