“Код-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактикийн сургалтыг зохион байгууллаа

“Код-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактикийн сургалтыг зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын бэлэн байдлыг бодит нөхцөлд туршин үнэлэх зорилгоор “Код-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактикийн сургалтыг зохион байгууллаа.
May be an image of text
May be an image of text
May be an image of text
May be an image of text
Тус сургалтын үндсэн зорилго нь онцгой нөхцөл байдал үүссэн үед нисэх буудлын дотоод зохион байгуулалт, хариу арга хэмжээний шуурхай байдал, ажилтан албан хаагчдын үүрэг хариуцлагын хэрэгжилт, мөн холбогдох байгууллагуудын харилцан ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад оршсон болно.
May be an image of one or more people, table and text
May be an image of one or more people, table and text
May be an image of skeet shooting and text
May be an image of skeet shooting and text
Сургалтад онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах чиг үүрэг бүхий Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон Нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн оролцож, гал түймрийн үед авран хамгаалах ажиллагаа, иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг тактикийн ажиллагааг хамтран гүйцэтгэв.
No photo description available.
No photo description available.
May be an image of text
May be an image of text
Сургалтын явцад байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо, командлалын зохион байгуулалт, шуурхай шийдвэр гаргалт болон ажиллагааны уялдаа холбоог бодит нөхцөлд туршин, цаашдын сайжруулалт хийх шаардлагатай зарим асуудлыг тодорхойлсон нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэв.
 
Ийнхүү уг сургалт нь нисэх буудлын аюулгүй ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой нөхцөлд хамтран ажиллах байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.