Дарханд байгаа хүний Хаан банкны картаар Зайсанд гүйлгээ хийгдсэн үү?
Сошиал орчинд Хаан банкны харилцагч өөрийн данстай холбоотой асуудлыг хөндөж пост оруулжээ.
Тухайн хэрэглэгчийн мэдээлснээр, өөрөө Дархан хотод байсан бөгөөд түүний банкны картаар Улаанбаатар хотын Зайсан орчимд гүйлгээ хийгдсэн гэх мэдээлэл банкны аппликэйшнд нь бүртгэгджээ. Улмаар данснаас нь 9,900 төгрөгийн зарлага гарсан талаар нийтлэл оруулсан байна. Тус иргэн нь би картаа хаяагүй миний карт өөрт байгаа талаар дурдсан юм.
Иргэн цахим хуудсандаа “Их хэмжээний мөнгө биш ч хүний өмч хөрөнгө зөвшөөрөлгүй ашиглагдаж байгаа нь ноцтой асуудал” хэмээн бичиж, банкнаас уг асуудлыг шалгаж өгөхийг хүссэн тухайгаа дурджээ. Мөн түүний хэлснээр, асуудлын талаар банканд хандсан боловч тодорхой тайлбар авч чадаагүй бөгөөд гүйлгээ хэрхэн, хаанаас хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж буйгаа илэрхийлсэн.
Одоогоор энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Хаан банкнаас албан ёсны тайлбар хийгээгүй байна. Иргэд цахим банк болон төлбөрийн карт ашиглахдаа дансны хөдөлгөөнөө тогтмол шалгаж, сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд банк болон холбогдох байгууллагад яаралтай хандахыг сэтэгдэл хэсэгт олон иргэд бичиж үлдээжээ.

Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.