Баянхонгор аймгийн Галуут сумынхан “Их дугуй” нэртэй алтны лицензийн асуудлыг хөндлөө

Баянхонгор аймгийн Галуут сумынхан “Их дугуй” нэртэй алтны лицензийн асуудлыг хөндлөө

Монгол Ардын намын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, Бага хурлын гишүүн Р.Амарбаясгалан, Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга У.Балжинням, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр,  Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Хулан нар Баянхонгор аймгийн Галуут суманд ажиллалаа.

441417a7 87f0 4232 900f a5018ea474b4

Намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийж тус сумын 70 гаруй гишүүн, дэмжигчдэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл, танилцуулгыг хүргэж ажиллалаа.

fa2fba7e 900e 4f96 ab59 05a88191f67c

Сумын иргэд Галуут сумын 3-р багийн нутагт Их дугуй нэртэй алтны уурхайн лицензийг 10 гаруй жил эсэргүүцэж байгаа талаараа хэлээд уг асуудлыг намаас бодлогоор дэмжиж, шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан юм.

Мөн малын түүхий эд болох арьс шир, хонины ноос, ноолуур үнэгүйдэж байна хэмээн санал бодлоо илэрхийлэв.

Сумын намын хорооны ахмад гишүүн Х.Амгаабазар, Ө.Чимэгээ, Д.Уртнасан нарынд зочилж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг хүргэж санал хүсэлтийг нь 26573ecb e470 4789 8d96 0610297337c0сонслоо.

Ахмад гишүүн Х.Амгаабазар гуай нам дотооддоо эв нэгдлээ хангаж, зоригтой шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй гэсэн саналаа хэлж байлаа.

60baeb7a 6b50 4849 af23 2aafc0090742

 

d06d6783 ac2b 4792 a3e3 a0dd05d1e9cb

 

1dc12e71 c7c6 4812 b3ed 6c0a473f4901

1742d19b 2f8c 4784 bd3e 53acaa6423e1

7be1dbfd 0e4e 4879 97e5 2b189dd9ae30

2ff21052 a0ed 4c10 9e6a b900e47a6dbb

8e3a64e0 ac69 4a59 8c28 b595c623971f

6722c7d3 a683 41da 9202 304326ff5ad4

f5a2b801 c016 40ed 9ad0 ca1c8ce5e30e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.