Возинья Гиннесийн дэлхийн рекорд тогтоолоо

Возинья Гиннесийн дэлхийн рекорд тогтоолоо

Кабо-Верде улсын шигшээ багийн хаалгач Возинья түүхэнд нэрээ албан ёсоор мөнхөллөө.

Туршлагатай хаалгач Возинья нь Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны тоглолтдоо гоол алдалгүй (clean sheet) хаалгаа хуурай манасан хамгийн ахмад хаалгач хэмээн Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд бүртгэгдсэн байна. 

2026 оны 6-р сарын 15-нд Жоржиа мужийн Атланта хотод Кабо-Верде улсын шигшээ баг хүчирхэг Испанийн багтай тэнцэж, түүхэн тоглолт хийхэд Возинья 40 нас 12 хоногтой байжээ.
​ДАШТ-ий гайхалтай тоглолтоос эхэлсэн түүний энэ амжилт өнөөдөр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн үйл явдал болон үлдэж байна.
​Спортод нас бол амжилтад хүрэхэд саад тотгор болдог гэж олон тамирчинд хэлдэг.
Харин Возиньягийн түүх үүний яг эсрэггийг батлан харууллаа. Бусад хүмүүс зодог тайлах тухай бодож байх үед тэрээр хөлбөмбөгийн хамгийн том тайзан дээр түүхийг бүтээж байв.
​Түүний туулсан замнал нь энэ удаагийн тэмцээний хамгийн их урам зориг хайрласан түүхүүдийн нэг боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.