Б.Дэлгэрсайхан: Ихтамир сум цахилгаан тасардаггүй, найдвартай хангамжтай болох шаардлагатай

Б.Дэлгэрсайхан: Ихтамир сум цахилгаан тасардаггүй, найдвартай хангамжтай болох шаардлагатай

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Ихтамир суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахлан зохион байгууллаа.

9a416e75 bf1a 43b2 854a 995f12018dddМөн уг арга хэмжээг Архангай аймгийн SDY-ийн залуучууд болон СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хамтран зохион байгуулж, иргэдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын үеэр иргэд орон нутгийн хөгжил, эрчим хүчний хүртээмж, мал аж ахуйн үйлдвэрлэл, төрийн үйлчилгээний чанар зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл солилцлоо.

64c42dfa ef25 4299 89b2 c591afc30562Мөн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг МАН-ын ахмад гишүүн Г.Бадарчийн гэрээр зочилж, МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын удирдлагуудын мэндчилгээг дамжуулж, настан буурлынхаа санал сэтгэгдлийг сонсов.

МАН-ын ахмад гишүүн Г.Бадарч 1928 онд төрсөн өдгөө 98 настай. Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэл зам нэгдэлд хүний нөөцөөр 40 гаруй жил ажилласан бөгөөд гавьяаныхаа амралтад гарсны дараа сумын ахмадын хорооны даргаар 20 гаруй жил ажилласан. Ихтамир сумынхаа Тайхар багт үр хүүхдийн хамт энх тунх амьдарч байна. Бадарч гуай нягт нямбай, ажилсаг боловсон хүчин хэмээн сумынхаа иргэдэд өндрөөр үнэлэгдсэн буурай. Буурал маань оюун санаа эрүүл саруул, цахим хуудсыг идэвхтэй ашигладаг нэгэн. Архангайн амьдрал сониныг тогтмол захиалж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авдаг гэдгээ ярьж байв.

65c8e0ea c354 425c 89e3 206f3ce063ecИхтамир сумын иргэн Б.Дэлгэрсайхан “Манай суманд цахилгаан эрчим хүчний тасалдал байнга гарч, айл өрхүүдийн өдөр тутмын амьдрал, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Иргэд бидний хамгийн их хүсэж байгаа зүйл бол найдвартай, тасралтгүй эрчим хүчний хангамж юм. Эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэчлэл, хөрөнгө оруулалт орон нутагт бодит үр дүнгээ өгөх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Иргэдийн зүгээс эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх, дамжуулах шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг орон нутагт хөгжүүлэх асуудлыг түлхүү хөндөж байв.

3d7e4995 ecc3 4221 bb3d fd47466f7c58УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний хүртээмж, найдвартай байдлыг сайжруулах нь орон нутгийн хөгжлийн чухал нөхцөл гэдгийг онцолж, иргэдийн дэвшүүлсэн санал хүсэлтийг бодлого боловсруулах түвшинд хүргэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийн бодлого, эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

6fd97ec9 4b46 470b 95d3 66f45ac62084Уулзалтад оролцсон иргэд сумынхаа эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр бодитой шийдвэрүүд хэрэгжихийг хүсэж буйгаа илэрхийлж, орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлого, хөрөнгө оруулалтыг тууштай үргэлжлүүлэхийг хүслээ.

c3627b17 dc11 42af 893a 6f9c31bae2ad

 

7167d4f6 da0f 48e2 ac89 626ec3175f94

e5c0f9fe 65e7 4d43 9397 e5524ef21933

0549bf77 561f 42b9 96b7 708cbd44f708

5934225f 8610 4974 8c6e 5d7a47917aa4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.