Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люзсембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люзсембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
 
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (LuxDev)-ын Глобал хөтөлбөрүүдийн газрын захирал Пьер-Анри Донкелийг хүлээн авч уулзав.
May be an image of one or more people
May be an image of one or more people
 
Монгол Улсын Засгийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулах ажлын бэлтгэл, явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text
 
Мөн Люксембургийн талын буцалтгүй тусламжаар тоног, төхөөрөмж нийлүүлэх, эмч, ажиллагсдын чадавхыг сайжруулахаар шийдвэрлэсэн "Монгол Улсад Үндэсний зүрх судасны төв байгуулах" төслийн бэлтгэл, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, Люксембургийн Засгийн газраас тус төслийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, уг төсөл нь зүрх судасны өвчлөлөөс шалтгаалах нас баралтыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
May be an image of newsroom
May be an image of newsroom

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.