"Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүнээр аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонголоо
Үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базаахаар аймаг аймгаараа гал болон гарч байгаа энэ үед Хөвсгөл аймгийн бөхчүүд шинэ тэргүүнээ томиллоо.
Дэлхийд ганцхан Монгол наадам эхлэхэд 20 гаруйхан хоног үлдлээ. Хөвсгөлийн хүчтэнүүд өнөө жил нэгдсэн бэлтгэлээ 06 дугаар сарын 17-ноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тус аймгийн Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ хэдхэн хоногийн өмнө шинэ тэргүүнээрээ аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонгож шинэ залуу бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллахаар болсон байна.
Дэвжээний удирдлагууд өнөө жилийн наадмын бэлтгэлийг өргөн бүрэлдэхүүнтэй, эв нэгдэл, сахилга баттай хийх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд тус галыг МУ-ын манлай арслан Ц.Содномдорж ахлан улс, аймаг, сумын алдар цолтой бөхчүүд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.