Салсан эхнэрээ зодож танхайрсан этгээд нь Өмнөговь аймгийн Цэргийн штабын ажилтан аж

Салсан эхнэрээ зодож танхайрсан этгээд нь Өмнөговь аймгийн Цэргийн штабын ажилтан аж

Өмнөговь аймагт салсан нөхөр нь эхнэрээ машинтай авч явж биед нь халдаж, зодсон хэрэг гарсан байна.

 

Тухайн этгээд нь 167-р цэргийн ангийн алба хаагч гэх мэдээлэл гарсан ч батлан хамгаалах салбараас 2 жилийн өмнө чөлөөлөгдсөн байна. Харин Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт ажилладаг нэгэн байжээ. 

Өөрөөр хэлбэл, төрийн алба хаагч этгээд салсан эхнэрээ ийнхүү хэрцгийгээр зодож, танхайрсан байна. 

 

Уг хэрэг цагдаагийн байгууллагад 2026.06.15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026.06.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

 

Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.