Ж.Баярмаа: Зураг төсөл, газар нь шийдэгдээгүй 1,5 их наяд төгрөгийн 75 төсөл арга хэмжээг эхлүүлчихсэн байх нь зүгээр үү?

Нийслэлийн төвсийн хяналтын сонсгол Төвсийн байнгын хороон дээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

Хяналт тавьж байх үүрэг функцтэй иргэдийн төлөөлөгчид нь өөрснөө цалингүй учраас янз бүрийн ТУЗ-ийн гишүүн болчихсон, аж ахуйтай хутгалдчихсан болохоор яаж хяналт тавьж чадах юм бэ. Тэгээд НЗДТ нь хяналтгүй болчихсон байсан шүү дээ. 

Савнаасаа халихаар юу болдог билээ, тийм байдал үүсчихсэн шүү дээ. Нийслэл Вант улс болчихсон байна гээд УИХ-ын гишүүд зөндөө хэлсэн. Тэгээд бүүр аргаа бараад энд ирж ярилцаж байна гэж бодож байна.

Нэг жилд 5 удаа төсөвтөө тодотгол хийнэ гэдэг чинь бас яг юу гэсэн үг вэ?

Наад зах нь энэ ер нь төлөвлөлт гэж байгаа юм уу. Зураг төсөлгүй, магадлалын дүгнэлтийнх нь хугацаа нь дуусчихсан, газар нь бүрэн шийдэгдээгүй 1,5 их наяд төгрөгийн үнийн дүнтэй 75 төсөл арга хэмжээг эхлүүлчихсэн байна гэж байна шүү дээ. Энэ одоо зүгээр үү, эрүүл үү?

Хуульд бол болохгүй шүү дээ. Зураг төсөлгүй атал юун дээр үндэслэж тэр зам барих гээд байгаа юм. Жишээлбэл, СХД-ийн 11 байршил дээр авто зам гэж байна. Зураг байхгүй байж яаж зам барих гээд,  мөнгө төгрөгийг нь өгөөд байгаа юм.

Энэ мэт асуудлууд байна. Маш их. Тийм учраас хяналтын сонсгол хийж байна шүү дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.