"E-business 2.0" платформ хэрэглээнд бүрэн нэвтэрч, 321 зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа бүртгэлийг цаасаар нэхдэг асуудлыг арилгах 109 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулсан билээ.
Энэхүү хуулийг амилуулах "E-business 2.0" платформ хэрэглээнд бүрэн нэвтэрч, 321 зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөллөө.
"E-business 2.0" нь хууль эрх зүй, технологийн шийдлийг хамтад нь бий болгоно. 300 гаруй тусгай зөвшөөрлийн "API service"-ийг хувийн хэвшилд нээж өгөв.
Компаний нэр авах үйлчилгээг хамгийн их ашигладаг аппликейшнаасаа авах боломж бүрдсэнээр хороодод төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй болох юм.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.