2024 онд Улаанбаатар хотын төсвийн алдагдал 1,2 тэрбум байсан бол 2025 оны жилийн эцсийн бодит алдагдал 700 тэрбум төгрөг байна

2024 онд Улаанбаатар хотын төсвийн алдагдал 1,2 тэрбум байсан бол 2025 оны жилийн эцсийн бодит алдагдал 700 тэрбум төгрөг байна

Улаанбаатар хотын төсвийн хяналтын сонсголыг УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр зохион байгуулж байна. Уг сонголоор Улаанбаатар хот 2024 онд төсвөө 4 удаа тодотгосон бөгөөд төсвийн алдагдал нэмэгдсэнийг онцоллоо. 

Тухайлбал, 2024 онд Улаанбаатар хотын төсвийн алдагдал 1,2 тэрбум байсан бол 2025 оны жилийн эцсийн бодит алдагдал 700 тэрбум төгрөг байна. 

1eddc1ccd9814a51aa7c1aeb6ca5aaef

НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ЭДИЙН ЗАСАГ,
САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХИЙСЭН ДҮГНЭЛТ:

-Санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бүрэн гүйцэд шийдвэрлээгүйгээс мега төслүүд хугацаа хойшлох, өртөг хэтрэх, гадаад зээлийн ашиглалт муудах, зээл төлөхөд бэрхшээл үүсэх сөрөг нөлөөтэй.

-2026 онд 16 төслийн төсөвт өртгийн 22.3% (6.4 их наяд ₮) зарцуулахаар төлөвлөснөөс одоогоор ердөө 0.8%-ийг нь зарцуулсан байна.

-Метро, LRT, BRT, дүүжин тээвэр, хурдны зам зэрэг ижил чиглэлийн төслүүдийн нийлмэл нөлөөлөл, эдийн засгийн бодит өгөөжийг ТЭЗҮ-д дурдсан шиг байж чадах эсэхийг харгалзаж үзээгүй.

-Эдийн засгийн шинжилгээнд байгаль орчны сөрөг нөлөөллийг зардал болгон тооцоогүй тул Туул хурдны зам зэрэг төслүүдийн өгөөжийн тооцоо хэт өөдрөг (хиймэл) гарсан байх магадлалтай.

1440b05e9b254cbf81071759aefb2360

822abeaee18f4f5683e1bb1130766fd1

c761f32030cc47edbd726be8b07f2831

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.