Хотын экс дарга Х.Нямбаатар хэдэн их наядын “баас” үлдээгээд явжээ

Хотын экс дарга Х.Нямбаатар хэдэн их наядын “баас” үлдээгээд явжээ

“Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр Хотын экс дарга Х.Нямбаатар албан тушаал, алдар нэр, төрийн нэрийг барьцаалсан бондын хэдэн төгрөг, тэрбум, тэрбумаар тараасан төсөл, тендерийнхээ хүртэх ашгаас холдчихсондоо шаралхаж, өдөр бүр л өөрөө өөртэйгөө хэрэлдэж пост бичиж сууна. Уг нь энэ хүн ажил хийж байгаа дарга цэргийг зүхэж занасан пост бичиж суух бус туслах, зөвлөх хийгээд инфлүүсэр нэртэй троллуудад хувааж өгсөн тендерийнхээ хулгайгаар хуулийн хаалга татаж, хамтдаа шалгуулж суумаарсан. 

Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Туулын хурдны замын төсөл тэр чигээрээ хулгай луйвар, авлига байсан. Шалгах ажил эхэлсэн юм билээ” гэж мэдэгдэв. Гэтэл мань Х.Нямбаатар сугарч гаран сандарч мэгдсэндээ Б.Энхбаяр сайдыг дайрч, доромжилсон юм. Гэвч хэлсэн үгэндээ ч эзэн болж чадахгүй хэзээ хойно нь уучлал эрж, амиа хамгаалж зогсдог тийм л аймхай нэгэн.

“20 минутын хот” хэмээх МАН-ын мөрийн хөтөлбөрийг амилуулах “Сэлбэ” төсөл өдгөө нохойн замаар орж, “Дух” Б.Цэцэг, “Үнэн ба зөв”-ийн А.Отгонбаатар тэргүүтний найрын ширээний ууц болсон нь баримтаар нотлогдож байхад хуулийнхан юунаас айж, бэргэж Х.Нямбаатарыг өөгшүүлсээр сууна вэ. 

Хэд, хэдэн ноцтой асуудал “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтад илэрчихээд байна.

Тухайлбал, 

-Инженерийн дэд бүтэц, эх үүсвэрийн хүчин чадал, гарах зардлыг буруу тооцсоноос болж өртөг хоёр дахин нэмэгдсэн,

-Ажлаа эхлүүлэлгүй богино хугацаатай бонд босгож, арилжааны банкинд байршуулан хугацаа алдсанаар эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн,

-Чөлөөлсөн зарим газрын дэд бүтцийн эх үүсвэрийг шийдээгүйгээс хувийн хэвшлийг хохироох,

-Төсөвт өртөг нь метр квадрат тутамдаа бусад адил төстэй хувийн хэвшлийн барьж буй барилгуудаас 30 хувийн өндөр өртөгтэй гэсэн ноцтой дүгнэлтүүд гарсан аж.

Хамгийн ноцтой нь төслийг ашиглалтад оруулахын тулд нийслэл дахиад 1 их наядын санхүүжилт босгох том асуудал үүсчээ. Товчхондоо, “Би нийслэлд өчнөөн их наядын төсөв үлдээсэн” хэмээн лайвдаж байсан Х.Нямбаатар тооцоо судалгаагүй төсөлд өндөр хүүтэй, богино хугацаатай санхүүжилт татсанаас болж, шинэ хотын дарга Б.Пүрэвдагва түүний баасан дээр хальтирч, бондыг дахин санхүүжүүлж, хугацаа сунгах хэлцлийг Сангийн яамтай хийж яваа сурагтай. Тэрбум, тэрбум мөнгөтэй үлдээлээ гэж баярхсан экс дарга маань их наядын “баас” үлдээгээд явжээ. 

“Сэлбэ” төвд зориулж нийслэл Засгийн газраас баталгаа авч 500 сая ам.доллар босгосон байдаг. Бондын гүйлгээ 2024 оны 11 дүгээр сард хийгдэж, Монголбанкны дансанд байршжээ. Тухайн үеийн ханшаар 400 сая ам.долларыг нь төгрөгт шилжүүлэн 1.3 их наяд болж, 100 сая ам.долларыг нь үлдээгээд арилжааны банкуудад хуваан байршуулжээ.

500 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 1.7 их наяд. Гэвч энэ мөнгөөр барилга угсралтаа ч дуусгаж чадахгүй. Барилга угсралтын дүн нь 1.8 их наяд гэхээр 130 орчим тэрбумыг нийслэл дахиж гаргах юм билээ. Үүнээс гадна 

Гадна тохижилт-87 тэрбум,

Гадна инженерийн сүлжээ- 202 тэрбум,

Инженерийн дэд бүтэц эх үүсвэрт-98 тэрбум,

Төслийн бэлтгэл ажилд-3.7 тэрбум,

ТЭЗҮ, зураг төсөлд- 20 тэрбум,

Өндөржилтийн газар шорооны ажилд-63 тэрбум буюу нийтдээ 388 тэрбумыг мөн л нийслэл гаргана.

Төслийн бэлтгэлийн үед хийгдсэн газар чөлөөлөлтийн ажлын санхүүжилтэд 408 тэрбум гээд нийслэл төслийг дуусгахын тулд дахин 1 их наядыг олох ёстой болов. Нэмж бонд босгох уу, эсвэл төслийг зогсоож, бондыг буцаан төлөх үү гэдэг ацан шалаанд Хотын шинэ дарга оржээ.

Гэтэл экс дарга маань ямар нүүрээрээ, эр зоригоороо “Би барж идэхгүй их мөнгө нийслэлд үлдээсэн. Тэд миний үлдээсэн мөнгөнд шуналтаж намайг даргаас буулгалаа” хэмээн лайвдаж суугааг ойлгох ухаан хүрсэнгүй. Эсрэгээрээ төлж дуусахгүй их өр үлдээчихээд явжээ. 

Засгийн газрын баталгаатай нийслэлийн босгосон 500 сая ам.долларын бондыг 100 хувь эргэж төлөх хугацаа нь 2027 оны наймдугаар сар. Гэтэл орон сууц 2027 оны сүүлийн улиралд ашиглалтад орж, ашгаа нөхөж чадах эсэх нь ч эргэлзээтэй болов.

“Нутгийн буян” буюу Б.Цэцэг, А.Отгонбаатар тэргүүтний авсан тендерийн хулгайг хуулийнхан шалгаад эхэлчихвэл төсөл өнөө жилдээ хөдлөхгүй нь тодорхой юм. Тиймээс л шинэ хотын дарга аргаа барж бондыг дахин санхүүжүүлэх хугацааг сунгах хэлцэл хийж явна. Энэ тохиолдолд хүүгийн зардал нэмэгдэнэ. Нийслэл дахиж 1 их наядын эрэлд гарна. 

Мөнгөө бүрэн олж төслийг барих гэсээр байтал барилгын босох өртөг 4.8 саяас ч давж одох нь тодорхой. Төсөл анх эхлэхдээ босох өртгөө 3.4 сая гэж тооцож байсан ч энэ тоо өдгөө 4.8 болж, асар өндөр өртөгтэй, ашиггүй, алдаатай төслүүдийн жагсаалтыг нэгээр нэмчихээд байгаа нь үнэн.

Харин ийм бантан хутгачихсан хүн гэгээн дүрээр өдөр бүхэн пост бичиж, түүнийг нь хулхидуулсан нийслэлчүүд бид хуйгаараа дэмжин постолж суух нь тавилан юм даа. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

N
nimbaa 2 долоо хоног, 4 өдөр
Бөөрөлжүүт станцд бас 300 сая доллар өгцөн билүү?
Л
Лхагвадорж Жамсран 2 долоо хоног, 4 өдөр
Энэ төсөлд тарвага Отгонбаатар ямар хамаатай юм худлаа холбохоо больчих Хятадын шавхруун дээр орсон хэдэн Монгол компаниа хэмлэж байдаг ёстой нөгөө тамын тогооны үлгэр , чаддаг юм бол тэр Хятад компаниудыг очиж ноцооч та нар чадахгүйлдээ.