П.Батчимэг нарын санаачилсан 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахгүй, явган хүний замаар зорчихгүй байхаар хуулийг эцэслэн баталлаа

П.Батчимэг нарын санаачилсан 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахгүй, явган хүний замаар зорчихгүй байхаар хуулийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганаар П.Батчимэг нарын санаачилсан хуулийн төсөл батлагдлаа. 
 
УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачлан боловсруулж, УИХ-ын нэр бүхий 9 гишүүний хамт өргөн барьсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
 
Тус хуулиар бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох “СУРРОН, СКҮҮТЕР, МОПЕД”-ын хэрэглээг зохицуулах юм. Тухайлбал, 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахгүй, явган хүний замаар зорчихгүй байхаар хуульчиллагдлаа. Мөн нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангах зохицуулалтыг хийв.
Хууль санаачлагын зүгээс шинэ тутамд үүсч, хэрэглээнд аль хэдийн ямарч зохицуулалтгүйгээр нэвтэрсэн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хумьж, хааж, хориглоно гэхээсээ илүүтэй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих эрхийг хангахад анхаарч, түүнд нийцүүлэн хуулийн төслөө боловсруулахаар зорьсон. Ийнхүү хуульд явган зорчигч-иргэд, хэрэглэгч, нийлүүлэгч талуудын аль алиных нь эрх ашгийг хамгаалсан заалтууд орлоо.
 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.