Солонгосчууд хуучин Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд 30 жилийн хорих ял санал боллоо
Өмнөх Ерөнхийлөгч Юн Сүк Ёл “Пхеньян руу дрон илгээх” хэрэгт холбогдож, тусгай мөрдөн шалгах баг түүнд 30 жилийн хорих ял санал болгосон. Түүнийг 1-р шатны шүүхээр 6 дугаар сарын 12-нд шийтгэхээр товлосон байна.
Юн Сүк Ёлийг онцгой дэглэм тогтоох нэрийдлээр Пхеньян руу дрон илгээх үүрэг өгсөн гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Мөн энэхүү хэрэгт холбогдсон цэргийн удирдлагуудыг ял оноох асуудал ч хамт шийдвэрлэгдэх бөгөөд тусгай мөрдөн шалгах багийн санал:
- Юн Сүк Ёл – 30 жил
- Ким Ён Хён, Батлан хамгаалахын сайд асан – 25 жил
- Ё Ин Хён, Батлан хамгаалах тусгай албаны командлагч асан – 20 жил
- Ким Ён Дэ, Дрон ажиллагааны командлагч асан – 5 жил
- Үүнээс гадна Ерөнхийлөгч асны сонгуулийн хууль зөрчсөн хэргийг өнөөдөр 1-р шатны шүүхээр шийдвэрлэхээр болжээ.
Энэ хэрэг нь түүний сонгуульд нэр дэвшиж байх үеийн худал мэдүүлэгтэй холбоотой юм. Шүүхээр хуулийн хугацаанд 1-р шат 6 сарын дотор, 2 болон 3-р шат 3 сарын дотор шийдвэрлэх ёстой тул Юн Сүк Ёл болон бусад холбогдогчдын хуулийн хувь заяа удахгүй тодорхой болох төлөвтэй байна.
Энэ хэрэг нь Өмнөд Солонгост улс төр, батлан хамгаалах салбар, төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаанд үүссэн маргаан, нийгэмд шуугиан үүсгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.