Ипотекийн зээлийн хүртээмжийг 2.2 дахин нэмэгдүүлж, жилд 30 мянга орчим өрхөд зээл олгоно
Ипотекийн 6 хувийн хүүтэй хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна 8, 10, 12, 14, 16 хувийн хүүтэй зээлийн бүтээгдэхүүн гаргаж арилжааны банкууд дээрх 6.7 их наяд төгрөгийн 47 мянган зээл хүсэгчийг хүлээлтээс чөлөөлнө. Ипотекийн зээлийн хүртээмжийг 2.2 дахин нэмэгдүүлж, жилд 30 мянга орчим өрхөд зээл олгоно. Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны 66-аас дээш хувийг хувийн хэвшил олон улсын байгууллага, банкны салбарыханд эзэмшүүлж, 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ.
Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк энгийн банкууд шиг иргэдэд зээл олгож хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Эх үүсвэр бүрдүүлж иргэдэд дутагдалтай байгаа зээлийн эх үүсвэрийг арилжааны Ипотекийн зээлийг зөвхөн Монголбанкны эргэн төлөлтөөр хязгаарлахгүй, Хуримтлалын нэгдсэн сан болон дотоод, гадаадын хоёрдогч зах зээлд үнэт цаас гаргах замаар урт хугацааны эх үүсвэрийг татна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бага төлбөртэй нийгмийн болон хөлсний орон сууцны санг нэмэгдүүлнэ. Төрөөс залуучууд, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн төрөлжсөн хөлслөөд өмчлөх орон сууцны бүтээгдэхүүн гаргана.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргаж, иргэддээ хохиролгүй, барилгын компаниа хүнд суртлаас чөлөөлнө. Ашиглалтад орж байгаа орон сууцыг нэмэгдүүлсэнээр зах зээл дээрх орон сууцны үнийн өсөлтийг өрсөлдөөний зарчмаар бууруулна. Газар, дэд бүтцийг нь бэлдэж өгч, барилгын компаниудын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
Дотоодын жижиг, дунд барилгын компаниудад батлан даалт гаргаж өгсөнөөр барилгын компаниуд хөнгөлөлттэй зээл авах нөхцөл нэмэгдэж, санхүүжилтийн гацаанаас чөлөөлнө. ТОСК, НОСК болон зарим аймагт байдаг орон сууцны байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бодлого, чиглэлээр хангаж ажиллах "Үндэсний орон сууцны корпораци" байгуулна. Төрийн олон гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүдийн тоог цөөлж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.