Монголчуудын спортын анхдугаар наадам 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо амжилттай болж өндөрлөлөө

Монголчуудын спортын анхдугаар наадам 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо амжилттай болж өндөрлөлөө

🇲🇳
🇲🇳
🇪🇺
🇪🇺
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫГ НЭГТГЭСЭН “YES MONGOLIA” СПОРТЫН АНХДУГААР НААДАМ “YES Mongolia” ТББ-аас санаачлан зохион байгуулсан Европ дахь Монголчуудын спортын анхдугаар наадам 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Тус наадам нь Европт ажиллаж, амьдарч буй Монголчуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний өв соёл, уламжлалаа өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Австри, Англи, Герман, Чех, Унгар, Польш, Швед, Швейцарь, Франц зэрэг Европын 9 улсын 39 багийн 350 гаруй тамирчин оролцож, нийт 1000 орчим Монголчууд нэг дор чуулсан томоохон арга хэмжээ боллоо. Наадмын хүрээнд шагайн харваа, сагсан бөмбөг, волейболын төрлөөр өрсөлдөөн өрнөсөн бөгөөд тэр дундаа Монголын уламжлалт спорт болох шагайн харвааны тэмцээн нь үндэсний өв соёл, ёс заншлаа хилийн чанадад түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой байв.

Арга хэмжээнд “YES Mongolia” ТББ-ын Тэргүүн Л.Дашдэмбэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Н.Батсүмбэрэл, “YES Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон Европ дахь Монголчуудын холбоодын төлөөлөл оролцлоо. Мөн энэ үеэр “YES Mongolia” ТББ болон Европ дахь Монгол шагайн харвааны холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, монгол үндэсний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан түгээх, залуу үед өвлүүлэн үлдээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Европ дахь Монголчуудын спортын анхдугаар наадам нь спортын өрсөлдөөнөөс гадна эх орон нэгтнүүдээ нэгтгэсэн, харилцаа холбоог нь бэхжүүлсэн, ахуй, өв соёлоо сурталчилсан чухал арга хэмжээ болж өндөрлөлөө

No description available.
No description available.

No description available.
No description available.

No description available.
No description available.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.