АТГ, УЕП-ын дарга нар сэтгүүлчдэд гомдсон уу?
Сэтгүүлч С болон түүнтэй хамт ажилладаг Н нарыг хуулийн байгууллагаас 30 хоног цагдан хорьсон байна. Тэднийг 05.25-ны өдөр 218 тоот тогтоолоор 260 2000000293 тоот хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг.
Албан бус мэдээллээр, УЕП болон АТГ-ын дарга нарын үйл ажиллагаа, эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллийг түгээсэн гэх шалтгаанаар цагдан хорьсон байж болзошгүй байна. Эндээс үзвэл, АТГ, УЕП-ын дарга нар “хохирогч” болж байгаа аж. Тэгвэл тэдэнд өмгөөлөгч хэрэгтэй болох бололтой.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтдэх эрхэд төрийн байгууллага, эрх мэдэлтнүүд нэлээд ширүүн хандаж байна. Тухайлбал, Зөв.м. сайт Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн газрын дарга Н.Ганхуягийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн гэх шалтгаанаар 20 сая төгрөгөөр торгуулахдаа тулаад буй. Гэвч ХЭҮК хуулийг буруу хэрэглэж, дүгнэлт гаргасан гэж зарим хуульчид тайлбарлаж буй. Мөн Засгийн газар, УИХ-аас ч уг асуудалд анхаарал хандуулж, хэвлэн нийтлэх эрхэд халдсан нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй ижил АТГ, УЕП-ууд сэтгүүлчид гомдож, тэднийг яллагдагчаар татав уу гэх хардлага төрүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.