96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.7 сая ам.доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
-DAP-Мандал нөхцөлтэй: Баяжуулсан коксжих чанаргүй 32.0 мянган тонн нүүрс 2.45 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.3 ам.доллар буюу 13.8% өслөө.
-DAP-Ганцмод нөхцөлтэй: 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн 7.26 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 18.5 ам.доллар буюу 19.5% өслөө.
2026 оны эхний хагас жилийн байдлаар 160 удаагийн арилжаагаар 772.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.0 сая тонн нүүрс арилжлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.