Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн Г.Хонгор бурхны хөрөг 700 мянгаар шахжээ
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Г.Хонгор гэгч нь хувийн сургалтын төлбөрөө байгууллагаас төлүүлж, 700 мянган төгрөгөөр бурхан шахаж, байгууллагын грашийг хувийн зорилгодоо ашиглаж байсан зэрэг зөрчлүүд гаргажээ. Үүний улмаас түүнийг Хөгжлийн банкнаас чөлөөлөөд байгаа аж.
Түүний гаргасан хуулийн зөрчлүүдийг дурдвал:
Банкны дотоод сургалтын зардлаас 2025.01.10, 2025.02.13, 2025.04.01-ний өдрүүдэд
удаагийн гүйлгээгээр 3,0 сая төгрөгийг ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорын Хятад хэлний
сургалтын төлбөрийг төлсөн бөгөөд уг асуудалд Үндэсний аудитын газар шалгалтаар
тогтоогдоод байна.
Мөн ТУЗ-ийн гишүүн гэдэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МУХБ-ны төлбөрт
хураан авч, худалдан борлуулж байсан Ханхиллс хотхоны 19 ширхэг орон сууцнаас
хөнгөлөлттэй үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр, жагсаалтаар бус байдлаар 2 орон сууц
авахаар ажилтнуудад дарамт, шахалт үзүүлсэн үйлдлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан.
Г.Хонгор нь 2026 оны 01 дүгээр сард Банканд “бурхны хөрөг” 700,000 төгрөгөөр шахсан
бөгөөд банканд бурхан худалдаж авах батлагдсан төсөв байхгүй учир Газрын захирлууд
хуримтлал үүсгэж ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорт төлж барагдуулсан.
Г.Хонгор нь МУХБ-ны байранд өөрт нь зориулж “албан өрөө” гаргаж өгөхийг шаардаж
гаргуулж сууж байсан.
МУХБ-ны өмчлөлийн В1 давхрын 40 тоот авто зогсоолд байнга автомашинаа тавихаар 3 машины дугаар (0995 УБУ, 6688 УБЦ, 2279 УБЕ) өгч нэг зогсоолыг хувийн өмч мэт үнэ төлбөргүйгээр өнөөдрийг хүртэл ашигласаар байна.
2025.06.30-ны өдрөөс 2025.07.10-ны өдөр хувийн автомашинаараа дотоод томилолт нэрээр
3,523,000 төгрөгийг банкнаас гаргуулан авч Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудаар
ажилласан гэх боловч томилолтын тайлан нь “төслүүдийн хэрэгжилттэй танилцаж цаашид авах арга хэмжээний санал боловсруулах” гэснээр хаасан байна. Дээрх тайлангаас үзэхэд ТУЗ-ийн гишүүн Г.Хонгор нь ээлжийн амралт авахдаа МУХБ аас томилолт нэрээр 3,523,000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.