Засгийн газраас баримталж байгаа чөлөөлье бодлогын хүрээнд ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас баримталж байгаа чөлөөлье бодлогын хүрээнд ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ

 Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтооно

(2027 онд 12 дахин, 2028 онд 11 дахин, 2029 он ба түүнээс хойш 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна);

ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хэмжээг 0.1-0.9 хувиар бууруулна. Ингэснээр НДС-ын орлого 82.6 тэрбум төгрөгөөр буурах хэдий ч ажил олгогчид энэ хэмжээний бодит дэмжлэг болно. 

5 хүртэлх ажилтантай жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор 3 хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулна. 

Харин даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллах НДШ төлөхгүй байж болно. 

2. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАМРАХ ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БАТАЛГААГ ХАНГАНА: Анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг 24 сарын хугацаанд чөлөөлнө. 

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд дадлагажсан, ур чадвартай ажиллах хүчийг нэмэгдүүлнэ. Тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс урамшуулал олгоно. Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн бол тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөнө.

3. ОЛОН давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ТЭТГЭВЭР АВАГЧДЫН ТЭТГЭВРИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ: Ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор баталгаат тэтгэвэр олгоно; 

Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болно. Энэ хүрээнд шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жилд хүргэнэ. Сайн дурын хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өс хуримтлалын тэтгэврийн шинээр нэвтрүүлнэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.