Хувийн сургуулиуд төлбөрөө дур мэдэн нэмэхгүй, нэмэлт төлбөр, хандив авахыг хориглоно

Хувийн сургуулиуд төлбөрөө дур мэдэн нэмэхгүй, нэмэлт төлбөр, хандив авахыг хориглоно

Боловсролын сайд 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр А/119 дүгээр тушаал гаргаж, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөртэй холбоотой мэдээллийг ил тод болгох шинэ зохицуулалтыг баталлаа.

Шинэ журмаар хувийн сургуулиуд сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах бол үндэслэл, тооцооллоо хичээлийн жил эхлэхээс өмнө эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулах үүрэгтэй болж байна.

Мөн төлбөрийн шийдвэрээ цахим хуудас болон мэдээллийн системээр дамжуулан нийтэд мэдээлэхээр болжээ. Түүнчлэн шинээр элсэгч болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөр нь сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байна.

a9f0d53adcd24456a980661e60dec31c

Сургуулиас гарах, шилжих үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг гэрээнд тодорхой тусгах шаардлага тавьжээ. Мөн сургалтын байгууллагын албан тушаалтнууд албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон бөгөөд эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн батлах аж.

Боловсролын яамны мэдээлснээр энэхүү зохицуулалт нь хувийн сургуулиудын сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй бөгөөд харин төлбөрийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох, эцэг эх, суралцагчдын мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байгаа юм.

Тушаал хэрэгжиж эхэлснээр сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжрах хүлээлттэй байна.

b7a368d183e043c393e12c14c68d1f63

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.