Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв хагас жилд 1091 ААН, 3273 иргэнд хүрч үйлчиллээ
"Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв" 2026 оны эхний хагас жилд 66 төрийн болон олон улсын байгуулагатай хамтран ажиллаж, 1091 АНН, 3273 иргэнд хүрч үйчиллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-д өнөөдөр (2026.06.08) 2026 оны эхний хагас жилийн үр дүнг танилцуулах “ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ, АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨВ-ҮР ДҮН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” сэдэвт арга хэмжээ боллоо.

May be an image of one or more people
Тус хэлэлцүүлгийн зорилго нь Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанаас хойших үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны тулгамдсан асуудлыг хэлэлцэх, мөн төвийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлогын шинэчлэлийн талаар төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийн саналыг нэгтгэхэд чиглэлээ.May be an image of one or more people and text
"Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-ийн үйл ажиллагаа 2026.01.12-ноос эхэлж байсан бөгөөд 15 долоо хоногт 79 арга хэмжээ зохион байгуулсан байна. 2026 оны эхний хагас жилийн хугацаанд нийт 105 уулзалт зохион байгуулж, 256 илтгэл хэлэлцүүлжээ. Нийт 3273 иргэн, 1091 ААН, 66 төрийн байгууллага, ЭСЯ, ОУБ зэрэгтэй хамтран ажиллалаа. 304 санал хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 98 саналыг шийдвэрлэсэн. Тухайлбал, уул уурхайн салбартай холбоотой 63 гомдол, эрчим хүчтэй холбоотой 31 гомдол, худалдаа үйлчилгээтэй холбоотой 13 гомдол иржээ. Нэг долоо хоногийн хугацаанд дунджаар 245 оролцогч оролцсон байна

No photo description available.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.